Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-07-08
"Зурхайн Тоо" ("бид", "манай үйлчилгээ") нь энэхүү вэбсайт, аппликейшныг ашиглах явцад таны талаар цуглуулдаг мэдээлэл, түүнийг хэрхэн ашиглаж, хамгаалж байгааг энэ баримт бичигт тайлбарлана. Үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлогыг зөвшөөрч байгаа болно.
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, нэр/nickname, нууц үгийн хэш (бид таны нууц үгийг уншигдах хэлбэрээр хэзээ ч хадгалдаггүй).
- Зурхайн мэдээлэл: төрсөн огноо, цаг, газар (өргөрөг/уртраг) — зурхай, тоо судлал, Human Design тооцоолол хийхэд зайлшгүй шаардлагатай цөм мэдээлэл.
- Хосын нийцэмжийн мэдээлэл: таны оруулсан хамтрагчийн нэр, төрсөн мэдээлэл (зөвхөн нийцэмж тооцоолоход ашиглагдана).
- Зөвлөгөө, хүслийн бичвэр: "Зурхайчтай зөвлөлдөх" хэсэгт илгээсэн асуулт, холбоо барих мэдээлэл, "3-6-9 Хүсэл" хэсэгт бичсэн текст. Асуултыг зөвхөн хариулт бэлтгэх зурхайч харна.
- Төлбөрийн мэдээлэл: худалдан авалтын дүн, огноо, гүйлгээний статус. Картын дугаар зэрэг мэдрэмтгий төлбөрийн мэдээллийг бид хэзээ ч хадгалдаггүй — энэ нь зөвхөн QPay-ийн системд шууд очдог.
- Техникийн мэдээлэл: IP хаяг, browser төрөл, орж ирсэн цаг зэрэг сервер лог (аюулгүй байдал, алдаа засварт зориулагдсан).
2. Бид энэ мэдээллийг юунд ашигладаг вэ
- Таны хувийн зурхай, тоо судлал, тарот уншлагыг тооцоолох.
- Бүртгэл, нэвтрэлт, төлбөрийн эрхийг баталгаажуулах.
- "3-6-9 Хүсэл"-ийн streak, өдрийн транзит зэрэг хувь хүнд тохирсон контент үзүүлэх.
- Үйлчилгээний алдаа илрүүлэх, найдвартай байдлыг сайжруулах.
- Хууль ёсны шаардлага (татвар, төлбөрийн маргаан) хангах.
Бид таны мэдээллийг зар сурталчилгааны компанид зарж борлуулдаггүй.
3. Мэдээллийг хэн рүү дамжуулдаг вэ
- Зурхайчтай зөвлөлдөх: Та асуулт илгээвэл асуултын текст, оруулсан холбоо барих мэдээлэл, төрсөн өгөгдлөөс тооцоолсон зурхайг тань хариулт бэлтгэх зурхайч харна. Гуравдагч AI үйлчилгээ рүү илгээхээ бид больсон.
- QPay: Төлбөр баталгаажуулахад шаардлагатай дүн, гүйлгээний дугаар дамждаг. QPay бол Монголын лицензтэй төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч бөгөөд өөрийн гэсэн нууцлалын бодлоготой.
- Байршил хайх үйлчилгээ (OpenStreetMap/Open-Meteo): Та төрсөн газраа хайхад орж бичсэн хотын нэр л дамждаг — таны хувийн бусад мэдээлэл дамждаггүй.
- MongoDB Atlas: Бүх өгөгдлийн сан энд хадгалагддаг (cloud infrastructure provider).
4. Cookie болон local storage
Бид нэвтрэлтийг тогтвортой байлгах зорилгоор нэг httpOnly cookie (refresh token) болон таны төхөөрөмжийн local storage-д нэвтрэх token, профайлын үндсэн мэдээллийг хадгалдаг. Эдгээр нь зар сурталчилгааны tracking зорилгоор биш, зөвхөн таныг дахин нэвтрэх шаардлагагүйгээр үйлчилгээг ашиглуулах зорилготой.
5. Мэдээлэл хадгалах хугацаа
Таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд мэдээллийг хадгалдаг. Бүртгэлээ устгуулахыг хүсвэл 6-р зүйлд заасан хаягаар холбогдоно уу — таны хувийн мэдээллийг хууль ёсны шаардлага (жишээ нь төлбөрийн бүртгэл) шаардаагүй тохиолдолд 30 хоногийн дотор устгана.
6. Таны эрх
- Өөрийн мэдээллийг үзэх, засварлах хүсэлт гаргах эрх.
- Бүртгэл болон холбогдох мэдээллээ устгуулах эрх.
- Мэдээлэл цуглуулахтай холбоотой асуулт, гомдол гаргах эрх.
Эдгээр хүсэлтийг dashmandalsaikhanbileg@gmail.com хаягаар илгээнэ үү.
7. Насны хязгаарлалт
Энэхүү үйлчилгээг 18-аас доош насны хүүхдэд зориулаагүй болно. Хэрэв та 18-аас доош настай бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр ашиглана уу.
8. Аюулгүй байдал
Нууц үгийг bcrypt алгоритмаар хэшлэж хадгалдаг, нэвтрэх эрхийг JWT token-оор баталгаажуулдаг. Гэсэн ч интернэт дээрх ямар ч систем 100% аюулгүй гэдгийг баталгаажуулж чадахгүй тул нууц үгээ бусдад дамжуулахгүй байхыг зөвлөж байна.
9. Бодлогын өөрчлөлт
Энэ бодлогыг цаг үргэлж шинэчилж болно. Мэдэгдэхүйц өөрчлөлт орох тохиолдолд хуудасны дээд хэсэгт заасан огноог шинэчилнэ.
10. Холбоо барих
Нууцлалын талаар асуулт байвал dashmandalsaikhanbileg@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.